Нүүр хуудас Нийгэм 2017 оны 10 дугаар сарын 23-30-ныг хүртэлх цаг агаар

2017 оны 10 дугаар сарын 23-30-ныг хүртэлх цаг агаар

106
0

Баруун аймгуудын нутгаар: 25,29-нд нутгийн баруун хэсгээр, 26-нд зарим газраар хур тунадас цас орно, салхи нутгийн өмнөд хэсгээр 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 23-25-нд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 10-15 градус дулаан байна. 26-27-нд хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус хүйтэн өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 28-29-нд өдөртөө бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас цас орно, салхи зарим газраар 14-16м/с хүрч цасан ба шороон шуурга шуурна. 23-25-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна. 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-28-нд ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 29-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас цас орж, салхи 16-18м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна. 27-28-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус , бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө  0-5 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 27-нд зарим газраар хур тунадас нойтон цас орж, салхи 26-27-нд ихэнх нутгаар 18-20м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурна. 23-26нд ихэнх нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. 27-28-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 29-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here