Нүүр хуудас Нийгэм 2017 оны 10 сарын 13, Баасан гараг, Дорнын...

2017 оны 10 сарын 13, Баасан гараг, Дорнын зурхайд

99
0

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2017.10.13, Баасан гараг

Билгийн тооллын 23, Сугар гараг

Наран ургах шингэх: 07.08-18.08

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Өнөөдөр өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр авахуулах буюу эд эдлэл идээ ундаа олдоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here