Нүүр хуудас Нийгэм 2017 оны 10 сарын 19, Пүрэв гараг, Дорнын...

2017 оны 10 сарын 19, Пүрэв гараг, Дорнын зурхайд

159
0

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2017.10.19, Пүрэв гараг

Билгийн тооллын 30, Бархасбадь гараг

Наран ургах шингэх: 07.16-17.56

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Өнөөдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатнавал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа . Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр авахуулах буюу засуулбал эрлэг лугаа учирна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here