Нүүр хуудас Нийгэм 2017 оны 10 сарын 26, Пүрэв гараг, Дорнын зурхайд

2017 оны 10 сарын 26, Пүрэв гараг, Дорнын зурхайд

74
0

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2017.10.26, Пүрэв гараг

Билгийн тооллын 6, Бархасбадь гараг

Наран ургах шингэх: 07.27-17.44

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Өнөөдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Хол газар яваар одогсод хойш мөрөө гөргөвөл зохистой. Үс шинээр авахуулах буюу засуулбал өнгө зүс сайжирна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here