Нүүр хуудас Нийгэм 2017 оны 10 сарын 27, Баасан гараг, Дорнын зурхайд

2017 оны 10 сарын 27, Баасан гараг, Дорнын зурхайд

77
0

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2017.10.27, Баасан гараг

Билгийн тооллын 7, Сугар гараг

Наран ургах шингэх: 07.28-17.42

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Өнөөдөр  хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, ламд золгох, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.  Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Үс шинээр авахуулах буюу засуулбал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here