Нүүр хуудас Нийгэм 2017 оны 10 сарын 4, Лхагва гараг, Дорнын зурхайд

2017 оны 10 сарын 4, Лхагва гараг, Дорнын зурхайд

90
0

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2017.10.4, Лхагва гараг

Билгийн тооллын 14, Буд гараг

Наран ургах шингэх: 06.55-18.25

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Өнөөдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Үс шинээр авахуулах буюу засуулбал эд мал арвидна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here