Нүүр хуудас Нийгэм 2017 оны 6 сарын 26 ДАВАА ГАРАГ Дорнын зурхай

2017 оны 6 сарын 26 ДАВАА ГАРАГ Дорнын зурхай

377
0

 Зуны дунд улаан морь сарын таван шар мэнгэтэй хөх бич өдөр

-Билгийн тооллын: шинийн 3

-Аргын тооллын: 2017.6.26, Даваа гараг

-Наран ургах шингэх: 04.54-20.55

-Барилдлага: Үхэх

-Шүтэн барилдлага: Сэрэхүй

Өнөөдөр  нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үс шинээр авахуулах буюу засуулбал  Эд мал баялаг төгөлдөр болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here