Нүүр хуудас Нийгэм 2017 оны 7 дугаар сарын 10-наас 17-ныг хүртэлх цаг агаарын мэдээ

2017 оны 7 дугаар сарын 10-наас 17-ныг хүртэлх цаг агаарын мэдээ

150
0

7 хоногийн цаг агаарын мэдээ

Баруун аймгуудын нутгаар11-13-нд нутгийн хойд хэсгээр, 14-16-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус, Их нуурууд болон Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус дулаан байна. 15-16-нд  нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 10,13-нд нутгийн баруун хэсгээр, 11-12-нд нутгийн хойд хэсгээр, 14-15-нд зарим газраар, 16-нд ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 27-32 градус дулаан байна. 13-15-нд Орхон-Сэлэнгийн саваар өдөртөө 31-36 градус хүрч хална.

Зүүн аймгуудын нутгаар: 11-12,16-нд нутгийн хойд хэсгээр, 13-14-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 10-11,13-нд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 24-29 градус, бусад хугацаанд шөнөдөө 14-19 градус өдөртөө 29-34 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 13,15-16нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо  орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус өдөртөө 29-34 градус,бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 33-38 градус хүрч хална.

Улсын их баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар хурц нартай халуун байх тул наршилтаас болгоомжлохыг УЦУОШ газраас анхаарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here