Нүүр хуудас Нийгэм 2017 оны 7 сарын 17 Даваа гараг Дорнын зурхайд

2017 оны 7 сарын 17 Даваа гараг Дорнын зурхайд

127
0

 

Зуны дунд улаан морь сарын хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр

-Билгийн тооллын 23 , Сумъяа гараг.

-Шүтэн барилдлага-Төрөхүй

-Барилдлага – Үл зохилдох

-Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана.

Өнөөдөр  үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба архи уух, тамхи татах, сэтгэл  муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах. буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь. нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here