Нүүр хуудас Нийгэм 2017 оны 7 сарын 27 Пүрэв гараг Дорнын зурхайд

2017 оны 7 сарын 27 Пүрэв гараг Дорнын зурхайд

137
0

Зуны адаг улаагчин хонь сарын нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

Аргын тооллын: 2017.7.27, Пүрэв гараг

Билгийн тооллын 4  Бархасбадь гараг

Наран ургах шингэх: 05.22-20.34

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Сансар

Өнөөдөр  бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Энэ өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Үсшинээр авахуулах буюу  засуулбал бие эрхтний хүч сайжирна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here