Нүүр хуудас Нийгэм 2017 оны 7 сарын 8 Бямба гариг Дорнын...

2017 оны 7 сарын 8 Бямба гариг Дорнын зурхайд

162
0

Зуны дунд улаан морь сарын хоёр хар мэнгэтэй улаан бич өдөр

-Аргын тооллын: 2017.7.8, Бямба гараг

-Наран ургах шингэх: 05.02-20.51

-Барилдлага: Идэр

-Шүтэн барилдлага: Төрөхүй

Өнөөдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих хангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой .Үс шинээр авахуулах буюу засуулбал  Эд мал арвижна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here