Нүүр хуудас Нийгэм 2017 оны 8 дугаар сарын 7- 14-нийг хүртэлх цаг агаарын мэдээ

2017 оны 8 дугаар сарын 7- 14-нийг хүртэлх цаг агаарын мэдээ

577
0

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар7-нд нутгийн нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо, 8, 12-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур 14-16м/с, 8, 12-нд түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. 8-9-нд бага зэрэг сэрүүсч Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 22-27 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 7-нд ихэнх нутгаар, 8, 11-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо, 9-нд ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. 9-10-нд бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд Хөвсгөл, Хэнтэйн  уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 7, 9-нд зарим газраар түр зуурын бороо, 8,10-нд ихэнх нутгаар, 11-13-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20м/с хүрч  ширүүснэ. Ихэнх хугацаанд бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 20-25 градус дулаан байна. 12-ноос нутгийн баруун хэсгээр дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: 7-нд нутгийн хойд хэсгээр, 8, 11-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо, 9-нд зарим газраар, 10-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур 16-18 м/с, 8, 12-нд Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 22-27 градус дулаан байна. 11-нээс нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хална.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here