Нүүр хуудас Нийгэм 2017 оны 8 сарын 11 Баасан гараг Дорнын зурхайд

2017 оны 8 сарын 11 Баасан гараг Дорнын зурхайд

126
0

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2017.8.11, Баасан гараг

Билгийн тооллын 19   Сугар гараг

Наран ургах шингэх: 05.41-20.12

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Өнөөдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа . Үс шинээр авахуулах буюу  засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here