Нүүр хуудас Нийгэм 2017 оны 8 сарын 21 Даваа гараг Дорнын...

2017 оны 8 сарын 21 Даваа гараг Дорнын зурхайд

112
0

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2017.8.21, Даваа гараг

Билгийн тооллын 30  Сумъяа гараг

Наран ургах шингэх: 05.55-19.54

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Өнөөдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйл, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Үс авахуулах буюу  засуулбал  эрлэг лугаа учирна .

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here