Нүүр хуудас Нийгэм 2017 оны 8 сарын 25 Баасан гараг Дорнын ...

2017 оны 8 сарын 25 Баасан гараг Дорнын зурхайд

120
0

НАМРЫН ЭХЭН ШАР БИЧ САРЫН
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2017.8.25, Баасан гараг

Билгийн тооллын 4. Сугар гараг

Наран ургах шингэх: 06.00-19.47

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Төрөхүй

Өнөөдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой. Үс авахуулах буюу засуулбал  бие эрхтний хүч сайжирна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here