Нүүр хуудас Нийгэм 2017 оны 8 сарын 5 Бямба гараг Дорнын зурхайд

2017 оны 8 сарын 5 Бямба гараг Дорнын зурхайд

83
0

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2017.8.5   Бямба гараг

Билгийн тооллын 13  Санчир гараг

Наран ургах шингэх: 05.33-20.21

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Авахуй

Өнөөдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Үс шинээр авахуулах буюу  засуулбал  жаргал ирнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here