Нүүр хуудас Нийгэм 2017 оны 9-р сарын 18- 25-ныг хүртэлх цаг агаарын төлөв.

2017 оны 9-р сарын 18- 25-ныг хүртэлх цаг агаарын төлөв.

136
0

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар: 20,24-нд зарим газраар, 23-нд нутгийн хойд хэсгээр бороо хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. 19-20,22-24-нд салхи зарим газраар 14-16м/с, 20,24-нд нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20м/с хүрч ширүүсч шуурна. 19-20,22-23-нд ихэнх нутгаар дулаан байх ч 21,24-25-нд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 20-нд нутгийн баруун хэсгээр, 21,25-нд ихэнх нутгаар бороо хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. 20-21,24-25-нд салхи баруун хойноос 12-14м/с, 21,25-нд зарим газраар 18-20м/с хүртэл ширүүсч шуурна. 18-20,23-24-нд уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. 21,25-нд сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн цочир хүйтэрч өдөртөө 4-9 градус дулаан байх төлөвтэй.                                                                                                                                                                                                     Зүүн аймгуудын нутгаар: 21-нд ихэнх нутгаар, 18,22-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн баруун хэсгээр бороо, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. 21-22,25-нд салхи баруун хойноос зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 19-20, 24-25-нд ихэнх нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 18-23 градус дулаан байна. 21,25-нд нутгийн баруун хэсгээр, 22,26-нд бүх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө  5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 11-16 градус дулаан байна.                                                                                                                       Говийн аймгуудын нутгаар: 21-нд зарим газраар бороо орно. 21,25-нд салхи зарим газраар 18-20м/с хүртэл ширүүсч шороогоор шуурна. 18-20,23-24-нд ихэнх нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 22-27 градус дулаан байна. 21-22-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 13-18 градус дулаан байна. 26-наас сэрүүснэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here