Нүүр хуудас Нийгэм 2017 оны 9 сарын 21, Пүрэв гараг, Дорнын...

2017 оны 9 сарын 21, Пүрэв гараг, Дорнын зурхайд.

218
0

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2017.9.21, Пүрэв гараг

Билгийн тооллын: 1, Бархасбадь гараг

Наран ургах шингэх: 06.37-18.52

Барилдлага:

Шүтэн барилдлага: Авахуй

Өнөөдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, хот балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр авахуулах буюу засуулбал нас ахар болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here