Нүүр хуудас Нийгэм 2017 оны 9 сарын 23, Бямба гараг, Дорнын зурхайд.

2017 оны 9 сарын 23, Бямба гараг, Дорнын зурхайд.

165
0

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2017.9.23, Бямба гараг

Билгийн тооллын 3, Санчир гараг

Наран ургах шингэх: 06.40-18.48

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Төрөхүй

Өнөөдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хууль цааз батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, мал арилжих, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Улааны үйлд муу. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай. Үс шинээр авахуулах буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here