Нүүр хуудас Нийгэм 2017 оны 9 сарын 27, Лхагва гараг, Дорнын зурхайд.

2017 оны 9 сарын 27, Лхагва гараг, Дорнын зурхайд.

106
0

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2017.9.27, Лхагва гараг

Билгийн тооллын 7, Буд гараг

Наран ургах шингэх: 06.45-18.40

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Өнөөдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.  Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай . Үс шинээр авахуулах буюу засуулбал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here