Нүүр хуудас Нийгэм 2018 онд хэрэгжиж буй замын бүтээн байгуулалтуудыг танилцуулж байна

2018 онд хэрэгжиж буй замын бүтээн байгуулалтуудыг танилцуулж байна

166
0
2018-onii-zamiin-buteen-baiguulalt
2018 онд хэрэгжиж буй замын бүтээн байгуулалтуудыг танилцуулж байна

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил үргэлжилж байна. D рампын дагуу байрлах жаазан гүүрийн хойд хэсгийн шал, бетон цутгагдсан. Хананы арматурын хэлхээс зангидах ажил хийгдэж байна.

Хуучин гүүрийн засварлах ажилтай холбогдуулан дам нуруу хоорондын завсрын бетон буулгах ажил, мөн Богд уулын арын замаас Яармагийн гүүртэй холбох D рампын гүүрийн дам нуруу угсрах ажлууд тус тус хийгдэж байна.

Уг гүүрийг ашиглалтад оруулснаар Хөшигтийн хөндий болон “Чингис Хаан” Олон Улсын нисэх онгоцны буудал зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, замын хөдөлгөөний ачаалал буурах боломжтой болох юм.

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн ажил зураг төслийн дагуу үргэлжилж байна.

Үндсэн гүүрийн хувьд 96 өрөмдмөл шон сууриас 81 суурийн өрөмдлөг бетон цутгалтын ажил хийгдсэн. Хуваарилах хавтан 40 хийхээс 17, 42 баганан тулгуур хийхээс 15 багана хийгдсэн.

Хуваарилах хавтангийн 19ш ул бетон цутгасан. 2ш хуваарилах хавтангийн арматур угсарч байна. 2ш ул бетон авахад бэлтгэсэн байна. 1 баганын арматур угсарсан. 10 дугаар тулгуурын баганын холбоосны бетон цутгалт авсан.

Төслийн газар чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэж, 5 байршилд түр зам байгуулан, төмөр замын гармыг хааж, 2018 оны 4 сарын 15-ны өдрөөс барилгын ажлыг эхлүүлсэн.

Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих

Туул гол дээгүүрх Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих төслийн ажил үргэлжилж байна. Одоогоор нийт завсрын тулгуурын 12 худган суурийн их биеийн цутгалтын ажил бүрэн хийгдсэн.

Захын 1 дүгээр тулгуур, завсрын 2-7, 9-10 дугаар тулгуурууд бүрэн цутгасан, завсрын 8 дугаар тулгуурын их биеийг цутгасан бөгөөд энэ нь нийт худган суурийн ажлын 92%-ийг эзлэх юм. Завсрын 2-7, 9-10 дугаар тулгуурын ригель цутгагдсан.

2 дам нурууны арматур, 2 завсрын тулгуурын арматур, 1 завсрын тулгуурын ригелийн арматур зангидаж бэлэн болсон. 18 дам нуруу, 193 зааглах зурвасын хашлаг болон 44 дугуй цохигч цутгаж бэлдсэн.

~2018 онд хэрэгжиж буй замын бүтээн байгуулалтуудыг танилцуулж байна~

Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих төслийн ажил зураг төслийн дагуу үргэлжилж байна. Нийт 60 өрөмдмөл шон сууриас 51, захын тулгуурын нэг тулгуур болон завсрын тулгуураас 9 хуваарилах хавтан, 11 багана хийгдэж дууссан байна.

0 захын тулгуураас 4 дүгээр завсрын тулгуур хүртэлх хайрцган дам нурууны арматурыг зангидаж, хүчитгэлийн троссыг сүвлэн, хэв хашмалыг угсрах ажил хийгдэж байна. Ажлын явц 35 хувийн гүйцэтгэлтэй байна.

Толгойт Орбит чиглэлийн авто замын уулзвараас Орбит-Баянголын уулзвар хүртэлх авто замын их засвар

Сонгино-Хайрхан дүүргийн Толгойт Орбит чиглэлийн авто замын уулзвараас Орбит-Баянголын уулзвар хүртэлх авто замын 1.7 км их засварын ажлын 0.48 км авто замын хучилтын ажил хийгдсэн.

Үлдсэн 1.12 км авто замд нөхөөс буюу зорчих хэсгийн урсгал засварын ажил хийгдэж байна. Зам барилгын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлыг 2018 оны 6 дүгээр сард эхлүүлсэн. Ажлын явц 80 хувьтай байна.

Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3 дугаар хэсэг Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам 57м гүүрийн ажил

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 21 дугаар хорооны Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км 57 у/м гүүрийн хамт /Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3 дугаар хэсэг/ авто замын газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна.

Трасс чөлөөлөгдсөн хэсгийн авто замын ухмал, далангийн ажил болон 2 цэгт ус зайлуулах хоолойн ажил хийгдэж байна. Гүүртэй холбох хэсгийн авто замын хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурийн ажил хийгдсэн. Ажлыг “Мотор сервис” ХХК гүйцэтгэж, ажлын явц 40 хувьтай хэрэгжиж байна.

Уг зам, гүүр ашиглалтад орсноор Баянхошуунаас Их тойруугийн хөдөлгөөнд оролгүй Хайлааст, Дарь-Эхээр тойрч Цайзын зам руу шууд гарах боломж бүрдэх юм.

М.Энхболдын зам дагуу Хасбаатарын гудамжны уулзвараас 22 дугаар хорооны байр хүртэлх явган хүний зам

Баянгол дүүргийн 10, 22 дугаар хорооны дундуур М.Энхболдын зам дагуу Хасбаатарын гудамжны уулзвараас 22 дугаар хорооны байр хүртэлх явган хүний замын ажлыг “Грэйт Роуд” ХХК гүйцэтгэж байна.

Одоогоор ганц айл, өрхийн газар чөлөөлөлтийн асуудал бөгөөд бусад хэсгийн авто замын ажил хэрэгжиж дууссан. Ажлын явц 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Уг төслийн хүрээнд замын дагуу авто замын хашлага болон 2 талаар нь явган зам хийснээр иргэдийн ая тухтай зорчих нөхцөл бүрдэж, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана.

7 дугаар төв орчмын орон сууцны хороолол дотор шинээр барих 0.47 км авто зам

Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 7 дугаар төв орчмын орон сууцны хороолол дотор шинээр барих 0.47 км авто замын ажлыг “Өргөн говь” ХХК гүйцэтгэж байна.

Төслийг хэрэгжүүлснээр хорооллын доторх авто замын хөдөлгөөнийг зохистой хуваарилах, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудыг хурдасгах зэрэг олон талын эерэг нөлөөлөл бий болох юм.

139 дүгээр бага сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн цогцолборын урд талд авто машины зогсоол барих

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, 139 дүгээр бага сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн цогцолборын урд талд авто машины зогсоол барих төслийн зам барилгын ажил хийгдэж дууссан.

Авто машины зогсоолыг байнгын ашиглалтад оруулахаар комиссын бэлтгэл ажлыг хангагдаж байна. Ажлын явц 98 хувьтай байна.

Сэлбэ зуслан /хуучнаар/-гийн зүүн талаар үргэлжлэх 1.06 км авто замын ажил

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслан /хуучнаар/-гийн зүүн талаар үргэлжлэх авто замын ажил 20 хувьтай байна.

Тус замын 3 цэгт ус зайлуулах хиймэл байгууламжийн ажил болон трассын дагуу хөрс хуулалт, далангийн дүүргэлтийн ажил хийгдэж байна. Авто замын ажлыг “Билэгт зам” ХХК гүйцэтгэж байна.

Бэлхийн замын төгсгөлөөс цааш суурьшлын намагшсан бүсэд 1.06 км авто зам шинээр баригдсанаар тус хэсгийн оршин суугчид намагшсан хэсгээр аюулгүй гарах боломж бүрдэнэ.

Далан давхарын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдах 1,2 км авто зам

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Далан давхарын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдах 1,2 км авто замын зам барилгын ажил дууссан.

Байнгын ашиглалтад оруулахаар комиссын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Ажлыг “Наранбулаг Хан” ХХК гүйцэтгэж, ажлын явц 98 хувьтай байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here