Нүүр хуудас Нийгэм 2018 онд 33 сургууль, цэцэрлэг, өрхийн… Нийгэм 2018 онд 33 сургууль, цэцэрлэг, өрхийн… Нийтлэгч Mongolia Today - 2018.01.26 135 0 Facebook Twitter Pinterest WhatsApp 2018 онд 33 сургууль, цэцэрлэг, өрхийн... 2018 онд 33 сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг барих газрыг чөлөөлнө Нийслэл хотын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд энэ онд нийт 79 төсөл хөтөлбөрийн газрыг чөлөөлнө. Үүнд, “Түгжрэлгүй гудамж, бухимдалгүй хот” хөтөлбөрт багтсан 24 авто зам болон замын байгууламж, нийт 33 сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийн барилга, инженерийн шугам сүлжээний 11 төлөвлөлт, “Дугуйн зам” дэд хөтөлбөр багтаж байна. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн газрын албанд Баянзүрх дүүргийн 6-р дугаар хороо, 21 дүгээр сургуулийн баруун талын холбоос зам болон Замын цагдаагийн уулзварын олон төвшний гүүрэн гарцын зураг төсөл ирээд байгаа бөгөөд зураг төслийн дагуу суурин судалгааг гарган, газар чөлөөлөх тухай урьдчилсан мэдэгдлийг хүргүүлж эхэллээ.