Нүүр хуудас Нийгэм 21 насанд хүрээгүй хүнд ГАЗЗ худалдахгүй байхыг анхааруулав !

21 насанд хүрээгүй хүнд ГАЗЗ худалдахгүй байхыг анхааруулав !

81
0
gazz
Шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй зөв хэрэглээг хэрэглэгчдэд хэвшүүлнэ
~21 насанд хүрээгүй хүнд ГАЗЗ худалдаалахгүй байхыг анхаарууллаа~

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас хамтарч шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй зөв хэрэглээг хэрэглэгчдэд хэвшүүлэх, буруу хэрэглээнээс гарч болзошгүй аюул, осол, эрсдлийг арилгах, бууруулах зорилгоор 220 граммаар савлагдсан буюу ахуйн хэрэглээний жижиг газ, шингэрүүлсэн шатдаг хий худалдаалж буй аж ахуйy нэгж байгууллагуудад сургалт зохион байгууллаа.

Сургалтын үеэр 220 граммын ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах, ашиглахтай холбоотой аюулгүй ажиллагааны санамж, зөвлөгөө өгч мэдэгдэл хүргүүлсэн.

Үүнд, Шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагуудаас авах, жижиглэнгээр савласан шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах төрөлжсөн тасаг, лангуу байрлуулах боломжтой зах худалдааны төвүүдээс бусад хүнс барааны дэлгүүр, супермаркетаар 220 граммаар савлагдсан ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалахгүй байх, импортын болон бөөний худалдааны тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын оруулж ирсэн бүтээгдэхүүнийг худалдаалах ёстойг анхаарууллаа.

Түүнчлэн монгол хэлээр бичигдсэн санамж бүхий хэлээр бичсэн хэрэглэх заавар бүхий шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах, ашиглахыг зөвлөлөө. Учир нь гадаад хэл дээр бичигдсэн заавар бүхий ахуйн жижиг газыг Монгол Улсын хилээр оруулж ирэхийг зөвшөөрдөггүй байна.

Мөн 21 нас хүрээгүй иргэдэд шингэрүүлсэн шатдаг хий худалдахгүй байх, хэрэглэгчдэд ахуйн хэрэглээний хийг аюулгүй зөв хэрэглээний зааврыг танилцуулан худалдаалах, аюулгүй ажиллагааны заавар хангасан зориулалтын дагуу тоноглогдсон ажлын байр, агуулахад санамжийн дагуу хадгалах зэргийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here