Нүүр хуудас Нийгэм 23, 24-нд дараах замуудыг ХААНА

23, 24-нд дараах замуудыг ХААНА

94
0
Auto_zam
23, 24-нд дараах замуудыг ХААНА
~Шугам сүлжээний ажлаас шалтгаалаад дараах замуудыг ХААНА~

Энэ амралтын өдрүүдэд буюу зургадугаар сарын 23-24-ний хооронд Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээ шинээр татах, засварлах, өргөтгөн шинэчлэх зорилгоор дараах автозамууд түр хугацаагаар хаагдах аж. Тухайлбал:

1. ХУД-ийн 3-р хороо, Бохирын шугам татах 2018.06.23-ны 23:00 цагаас 2018.06.24-ний 07:00 цагийн хооронд дулааны шугам татах

2. ХУД-ийн 15-р хороо Japan town-ний замд Шугам засварлах, 2018.06.20-ноос 2018.06.24-ний хооронд зам сэтлэж, дулааны шугам засварлах

3. СХД-ийн 21-р хороо 62-р сургууль орчим Дулааны шугам татах, 2018.06.20-ноос 2018.06.24-ний хооронд зам сэтлэж, дулааны шугам засварлах

4. ЧД-ийн 5-р хороо Бишрэлт зочид буудлын баруун хойно Худгийн таг солих, 2018.06.23-ны 23:00 цагаас 2018.06.24-ний 07:00 цагийн хооронд дулааны шугам татах

5. ХУД-ийн 4-р хороо The British school of Ulaanbaatar сургуулийн урд Цахилгааны шугам сүвлэх, 2018.06.20-ноос 2018.06.24-ний хооронд зам сэтлэж, дулааны шугам засварлах

6. “МЭЗ” ХХК БЗД-ийн нутаг Батлан хамгаалахын яамны урд, Дулааны шугам татах

Мөн Бүгд Найрамдах Энэтхэг улсын Дотоод хэргийн сайд ноён Ражнат Синхг зургадугаар сарын 20-24-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ үеэр нийслэлийн гудамж, замуудын хөдөлгөөнийг хэсэгчилэн буюу тухайн хэсгээр зорчин явж өнгөрөх хугацаанд хаах тул иргэд замын ачааллыг бодолцон ажлаа зохицуулах, хөдөлгөөнд хүлээцтэй, хүндэтгэлтэй оролцож, зохицуулагчийн дохио, зааврын дагуу оролцохыг зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here