Нүүр хуудас Нийгэм 29-р сургуулийн талбайд барилгын ажил эхлүүлжээ

29-р сургуулийн талбайд барилгын ажил эхлүүлжээ

215
0

Ойрын өдрүүдэд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай дунд сургууль болох 29-р сургуулийн асуудал олны анхаарлын төвд байгаа. Тэгвэл багш нар нь сурагчдаа дарамталдаг, дохионы хэлээр хичээлээ заадаггүй нь сурагчдын сурч боловсрох эрхэнд халдаж буй хэмээн шүүмжлэл дагуулаад буй тус сургуулийн талаарх таагүй мэдээлэл өнөөдөр нэгээр нэмэгдлээ.

Тус сургуулийн хашаанд, сурагчдын биеийн тамирын талбай дээр барилгын ажил эхлүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн. 2015 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийгмийн хамгааллын төв” барих зориулалтаар 900 метр квадрат газар эзэмших гэрчилгээ олгосон тул Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн захиалгаар барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж эхэлсэн аж.

Уг захирамж нь хууль бус тул Нийслэлийн Засаг дарга С.Батболд хүчингүй болгосон байна. Уг асуудлаар нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийж, 2015 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон захирамжийг хүчингүй болгох талаар шинэ захирамж гарсан хэмээн мэдэгдлээ.

Түүгээр барахгүй 29-р сургуулийн эцэг эхчүүдээс сургууль орчмын тохижилт муу, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд зорчиход хүндрэлтэй байдаг гэсэн гомдол ирсэний дагуу сургуулийн талбайг чөлөөлж, сурагчдад сурч боловсроход таатай, зорчиход саадгүй байхаар орчин бүрдүүлж, тохижилт хийнэ гэв.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here