Нүүр хуудас Нийгэм 60 мянган айл өрхийг цахилгаан… Нийгэм 60 мянган айл өрхийг цахилгаан… Нийтлэгч Mongolia Today - 2018.01.4 147 0 Facebook Twitter Pinterest WhatsApp БИЧЛЭГ: 60 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар хангах боломж бүрдэнэ Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Дулааны III цахилгаан станцын чадлыг 250 МВ-таар нэмэх, цахилгаан, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх, IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчлэх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас Эрчим хүчний болон Сангийн сайд нарт даалгав. III цахилгаан станцын чадлыг нэмснээр хүчин чадал нь дулаанаар 1,5 дахин, цахилгаанаар хоёр дахин нэмэгдэж, тоноглолын тасралтгүй ажиллах хугацаа уртсах юм. Мөн засвар, үйлчилгээ хийх хугацаа багасахаас гадна байгаль орчинд хаягдах хорт хийн агууламж одоогийнхоос гурав дахин буурч, системийн найдвартай байдал бий болно гэж үзжээ. IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчилснээр улсын хэмжээний цахилгаан, Улаанбаатар хотын дулаан хангамж найдвартай болж, өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг шинэ эх үүсвэртэй болох хүртэл хангах боломж бүрдэх юм. Станцуудын хүчин чадлыг нэмснээр энэ онд гэр хорооллын 19 мянган айл өрх 4 кВт-ын хуримтлууртай халаагуур, цаашид 60 мянган айл өрх халаагуур ашиглах боломж бүрдэнэ. Энэ халаагуур өөрийгөө цэнэглэдэг бөгөөд хуримтлуулсан дулааныг нь өдөртөө ашиглах боломжтой гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэв. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Танд сонирхолтой байж болохНийтлэгчээс илүү ихийг Дэлхийн дундаж хэм 0.86 хэмээр нэмэгдсэн байна Газар хөдлөлтийн аюулыг таних, урьдчилан сэргийлэх зөвлөмж Амьдралыг тэтгэгч усаа хэмнэе ХАРИУ ҮЛДЭЭХ Хариу цуцлах Please enter your comment! Please enter your name here You have entered an incorrect email address! Please enter your email address here Save my name, email, and website in this browser for the next time I comment. Current ye@r * Leave this field empty Сүүлийн 7 хоног их үзсэн Улаанбаатар хотын 382 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ Боловсрол 2021.10.7 Гар угаах дэлхийн өдөр Нийгэм 2017.10.18 ЧД-ийн нэг цэгийн үйлчилгээг найрсаг харилцааг эрхэмлэж байна Нийгэм 2018.06.13 Иргэн та хэрэглээний 0,7 га газраа авч амжаагүй бол ийм амархан... Нийгэм 2022.02.6 Төрийн гурван өндөрлөг Чингис хааны… Нийгэм 2017.12.29