Нүүр хуудас Нийгэм “DIGITAL WELLBEING” тохиргоог ашиглах заавар

“DIGITAL WELLBEING” тохиргоог ашиглах заавар

6
0
tiktok
“DIGITAL WELLBEING” тохиргааг ашиглах заавар

Монгол Улсад TikTok нийгмийн сүлжээний хэрэглээ ихсэж байгаа тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, энэ төрлийн эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлнэ үү.

“DIGITAL WELLBEING” тохиргоог ашиглах заавар:

Хэрэв та хүүхдийнхээ TikTok аппликейшн ашиглаж байгаа хугацаанд санаа зовж байгаа бол Digital Wellbeing тохиргоог идэвхжүүлснээр хүүхдийнхээ дэлгэц ашиглаж байгаа цагийг зохицуулж болно.

Мөн тохиргоо руу орж автоматаар мэдэгдэл илгээгдэхийг болиулснаар TikTok-оос ирдэг спам маягийн мэдэгдлүүдийг хүлээн авахгүй болно.

Түүнээс гадна та болон таны хүүхэд TikTok аппликейшнээс ямарваа нэг зүй бус зүйл харвал тухайн бүртгэлтэй хаяг, дүрс бичлэг, сэтгэгдэл, чатыг “Report” товч даран мэдээлж байгаарай.

Тус программын “Digital Wellbeing” цэс болон нэмэгдүүлсэн хориглолттой төлөв “Enhanced restricted mode”–г идэвхжүүлснээр зүй бус дүрс бичлэгүүд гарч ирэх нь хязгаарлагддаг юм.

ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here