Нүүр хуудас Нийгэм XIV Далай Лам шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад баяр хүргэж захидал илгээжээ.

XIV Далай Лам шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад баяр хүргэж захидал илгээжээ.

136
0

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад баяр хүргэж захидал илгээжээ. Тэрбээр захидалдаа, Бурханы шашинд нигүүлсэхүй,  хүч үл хэрэглэх зарчим зэрэг хүний суурь үнэт зүйлсийг онцлон анхаарахын хамт хувь хүний итгэл үнэмшлийг хөндөхгүйгээр хүн төрөлхтнийг удирдан залж, хүн төрөлхтөнд тусаа өгөх агуу их боломжийг агуулдагийн адил Ерөнхийлөгч эдгээр үнэт зүйлсийг эрхэмлэн хамгаалж, хөгжүүлэх үйлсийг үргэлжлүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ . Өнгөрсөн 2016 оны 11 сарын 18-23-ны өдрүүдэд Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад ес дэх удаагаа номын айлчлал хийсэн билээ. 1979 оноос хойш өнөөг хүртэл найман удаа заларсан Далай багшийг залах ажлын хэсгийн зохион байгуулагч С.Даваапүрэв лам энэ удаагийн айлчлал улс төрөөс ангид, цэвэр номын айлчлал байх болно гэдгийг онцолж айлчлалын ерөнхий хөтөлбөрийг танилцуулсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here