Нүүр хуудас Соёл урлаг Ану “Чөлөөт эмэгтэйчүүд”-д нэгдэв

Ану “Чөлөөт эмэгтэйчүүд”-д нэгдэв

512
0
Anu
Ану "Чөлөөт эмэгтэйчүүд"-д нэгдэв
Сайхны өмнө харц буруугүй гэдэг шиг харахгүй байхын аргагүй сайхан эмэгтэйчүүд бидний эргэн тойронд бий.

Ялангуяа олны нүдэнд илж байж, гадаад болон дотоод гоо сайхнаараа бусдыг эерэг зүйлд уриална гэдэг хялбар биш ээ.

Сайн сайхан амьдрал өөд тэмүүлж, өөрийн гэр бүлийн аз жаргалтай амьдралыг эхлүүлж, хүний сайхан хань, хөөрхөн хүүхдүүдийн ээж болоод буй “Хөөрхөн дэлхий” ТББ-ын тэргүүн, дуучин Ч.Уранхолбоог бид бүхэн сайн мэднэ.

Тэрээр аливааг гэрэл гэгээтэйгээр харж, аливаад эергээр ханддаг зан чанартай бүсгүй хэмээгддэг. Тэрээр ээж болж, урлагийн тайзаа хэсэг зуур орхисон хэдий ч  “бизнес бүсгүй” болоод буй.  Харин тэрээр сүүлийн үед NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” хэмээх нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаад буй. Бидний эргэн тойронд өрнөж буй гэрэл гэгээтэй, сонин содон, сонирхолтой сэдвийн талаар өөрсдийн ертөнцөөр хөгжилдөн суудаг өнгө аястай. Урлагийн тайз, бизнесийн талбар, телевизийн салбар гээд олон зүйлсд чамгүй авьяастай гэдгээ харуулаад буй.

Өөрийн аз жаргалтай өнөр бүлийг үүсгэн гурван охины ээж, эр нөхрийнхөө түшигтэй хань болсон тэрбээр цаг тутамдаа баяр жаргалаар дүүрэн байгаагаа өөрийн цахим хуудаснаа илэрхийлдэг ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here