Нийтийн дууны гүнж хэмээх гуншиг оюутан ахуйгаасаа авсан тэрээр Монголын сайхан ээжүүддээ, эмэгтэйчүүддээ зориулан өөрийн бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан 10-н жилийн ойдоо зориулан “Гэгээ билээ би” хэмээн нэрийдэж, энэ сарын 5-нд 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө хийхээр болжээ.
А.Түмэн-Өлзий Түүнчлэн тус тоглолтын тайзнаа дуучин бүсгүй сүүлийн 10-н жилийн турш бүтээсэн олон гайхалтай хит дуунуудаасаа дээжлэн эгшиглүүлж, сүүлийн жилүүдэд бүтээсэн шинэ уран бүтээлүүдээ түмэн олондоо тайлагнахаар зэхэж байна.

Дашрамд дуучин бүсгүй маань үзэгч бүрт “Гэгээ билээ би” хэмээх шинэхэн цомгоо бэлгэнд өгөх гэнэ.

"Гэгээ билээ би" дуугаа та бүхэндээ өргөн барьж байна. Тоглолт маань МБӨ-нд 2018.03.05нд удахгүй болох гэж байна та бүхнийгээ урьж байна Шүлэг: Д.Батсуурь Хөгжим: О.Эрдэнээ Дуучин А.Түмэн-өлзий #Like #Share
Posted by Дуучин А.Түмэн-өлзий on Donnerstag, 22. Februar 2018