Нүүр хуудас Соёл урлаг А.Урангоо: Утаан дунд тансаглал тэнэг харагдаж байна

А.Урангоо: Утаан дунд тансаглал тэнэг харагдаж байна

164
0
urangoo-01
Алтангэрэлийн Урангоо

Энэ бүсгүй бол шилдэг удирдагч, чадварлаг бизнесмен, сайн гэрийн эзэгтэй. Алтангэрэлийн Урангоо хэмээх бүсгүй АНУ-д найман жил амьдрах хугацаандаа Колорадогийн их сургууль төгсөж, дориун боловсрол эзэмшсэн нийгмийн идэвх сайтай, бизнес сэтгэлгээтэй нэгэн хэмээгддэг.

А.Урангоо АНУ-д сурч байхдаа “Mongolia Talent Network” хүний нөөц, ажил зуучлалын” headhunting” компанийн төлөөлөгчөөр ажиллаж, “Эх орондоо эргэж ирцгээе” чөлөөт уулзалт ярилцлагыг хэдэнтээ зохион байгуулж,

олон жил гадаадад сурч амьдарсан монголчуудаа нутагтаа ирж ажиллахыг уриалж, ухуулан сэнхрүүлж, олон ч хүнийг Монгол руу хүлгийн жолоог нь эргүүлэхэд нь нөлөөлж чадсан эх оронч сэтгэлтэй бүсгүй хэмээдэг.

Сошиал ертөнцөд санаа бодлоо чөлөөтэй хуваалцдаг тэрээр энэ удаад иргэн хүн, ээж хүний хувиар бухимдлаа илэрхийлжээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн талаар хүн бүр дуугарч, санаа бодлоо илэрхийлж УТААТАЙ тэмцэхийг уриаллаа.

urangoo
А.Урангоо утаатай тэмцэхийг олон нийтэд уриаллаа

А.Урангоо “Та нарын наад шинэ жил, шагнал, гоё хувцас, сүр яриад дэвшүүлээд байгаа санаа, улс төр, талцал бүгд сонин биш байна. Утаан дотор бид бүгд хордож байна. Тэгээд юу ч болоогүй юм шиг хордоод дуугай суух!!!! Та бас дуугай сууж бгаа бол маш онцгүй харагдаж байна!

Угаасаа ямарч боломжгүй та би бид бие биенээсээ хэдхэн км наана цаана л амьдарч байна. Ямар ч гоё нэр хүнд, сайхан бүхэн чамд байгаад бид бүгд яг нөгөө л хортой агаараар л амьсгалж байна.

Үр хүүхэд, ээж аав, эмээ өвөө, найз нөхөд хайртай бүхэн минь энэ утаан дунд байна. Ямар үнэтэй байр, ямар боловсролтой юу ч хамаагүй утаан дээвэр доор та ч би ч цугтаа. Улсын эмнэлэг хувийн эмнэлэг бүгд утаан дунд, Benz унах Prius унах бас л утаан дотроо.

Энэ утаан дунд тансаглал бүүр тэнэг харагдаж байна. Одоо боль!!!! Юуч сонин биш байна, эрүүл явах эрх байна уу?” хэмээн бичжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here