Нүүр хуудас Соёл урлаг А.Хишигдалайн ”999” улаан сарнайн эзэн анхааралд өртлөө

А.Хишигдалайн ”999” улаан сарнайн эзэн анхааралд өртлөө

668
0
Hishigdalai
А.Хишигдалайн ”999” улаан сарнайн эзэн анхааралд өртлөө
Universe Best Songs наадмаас төрөн гарч олны танил болсон залуу дуучдын нэг бол А.Хишигдалай. Рок поп ертөнцөд өөрийн өнгө төрхийг тодорхойлж чадварлаг дуучин гэдгээ харуулсаар байгаа.

Хайр дурлалын тал дээр “Опозит” хамтлагийн дуучин Гантулгатай үерхэж байхдаа охидын атаархлыг ихээхэн төрүүлдэг байсан тэрээр салснаасаа хойш хэн нэгэн эрхэмтэй нэр холбогдоогүй яваа. Дуучин бүсгүйн төрсөн өдөр өнгөрсөн амралтын өдөр буюу 25-ны өдөр тохиосон аж.

Фэйсбүүкийн идэвхитэй хэрэглэгч тэрээр өөрийн дотны нэгэн найзаасаа 999 час улаан сарнай бэлгэнд авсан тухайгаа нийтэлжээ.

Хайр сэтгэлийн бэлгэдэл хэмээдэг сондгой тоот 999 улаан сарнайг бэлэглэсэн дотны найз Дуучин бүсгүйн дурлалт залуу байх магадлалтай хэмээн олон нийт таамаглаад байгаа аж.

Ямартаа ч түүний сэтгэлийг догдлуулж, баярын өдрийн хамгийн гайхалтай бэлгийг барьж чадсан “А.Хишигдалайн дотны найз” олны анхааралд ийн өртлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here