Нүүр хуудас Соёл урлаг Баяраас өмнө Соко шиг ЗЭГЗГЭР болох уу хүүхнүүдээ!

Баяраас өмнө Соко шиг ЗЭГЗГЭР болох уу хүүхнүүдээ!

406
0
Сокоо
Баяраас өмнө Соко шиг ЗЭГЗГЭР болох уу хүүхнүүдээ!

15 жилийн өмнө анх бодибилдинг фитнессээр хичээллэж эхлэхдээ тэрээр жаахан махлаг байсан гэдэг. Бага байхаасаа бүжиглэдэг, пионерийн ордны бүжигчин байсан ч том болоод бүжгээ орхисноор жин нэмж эхэлжээ.

Соко
Монгол Улсын бодибилдинг фитнессийн аварга Г.Солонго

Ингээд илүүдэл жинтэйгээ тэмцэхийн тулд эл спортод хөл тавьж, хүссэн үр дүндээ хүрээд зогсохгүй 2011 онд Монгол Улсын бодибилдинг фитнессийн аваргын Алтан медаль, 2012 оны бодибилдингийн Ази тивийн аваргаас Хүрэл медаль гээд фитнесс мисс Г.Солонго олон шагналын эзэн болж байсан.

Илүүдэл жинтэйгээ тэмцэж, булчинлаг өв тэгш биетэй болсон туршлагаасаа олон нийтийн сүлжээ фэйсбүүкээр дамжуулан охид, эмэгтэйчүүдтэй хуваалцдаг цөөнгүй эмэгтэйчүүд манайд бий.

Зөвлөгөө бүрийг нь амьдралдаа хэрэгжүүлж, видео дасгалуудыг нь алдалгүй дагаж хийсээр хүссэн үр дүндээ хүрсэн эмэгтэйчүүд ч олон.

Шинэ жилийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд охид бүсгүйчүүддээ богино хугацаанд хэрхэн турах талаар үнэтэй зөвлөгөөгөө хайрлажээ.

Солонго
Фитнесс Мисс Г.Солонго өөрөөрөө үлгэрлэв

Ингээд түүний зөвлөснөөр хоёр сарын дотор хорин кг хасах дэглэмийг хүргье: 

07-09 цаг – Өглөө босонгуутаа заавал ямар нэг шингэн зүйл уух хэрэгтэй. Үүнд: -Буцалсан хүйтэн ус, лемонтой зөгийн балтай ус аль нэгийг нь. Дараа нь заавал нэг өндөг иднэ. Тосгүй өөрөөр нь хайрсан эсвэл чанасан өндөг 1ш
09-11цаг – Хөнгөн өдрийн хоол.Үүнд: Сүүтэй будаа, байцааны салат, далайн байцааны шөл, ногооны салат, луувангийн салат гэх мэт.

12-13 цаг – Алим, банан, тараг (ямар ч чихэргүй био тараг) хөх тарианы боорцог, хар талх… аль нэгийг их биш хэвийн хэмжээтэйгээр иднэ

14-15 цаг – хоолны цаг. Үүнд: Жигнэсэн тахианы цээж мах гурвалжин будаа ( жижиг аягаар) цэцэгт байцааг давсгүй иднэ. Жигнэсэн загас жигнэсэн ногоотой маргааш нь идээрэй.Гэхдээ бас л хэтрүүлж их идэж болохгүй

Орой 17-18 цагт 1 таваг луувангийн салат юм уу огурци помидор ногоон сонгинотой амтлагч нь винэгэр /vinegar /-тэй таваг салат, зүсэм хар талхтай /бүхэл үрийн талх/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here