Нүүр хуудас Соёл урлаг Бүжгийн төгс хэмнэл, мэдрэмжээр өрсөлдөх “Perfect Dance” шоу нэвтрүүлэг тун удахгүй

Бүжгийн төгс хэмнэл, мэдрэмжээр өрсөлдөх “Perfect Dance” шоу нэвтрүүлэг тун удахгүй

556
1

Телевизийн шоу нэвтрүүлгээр дамжуулан үзэгч олныг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үүргээ нэр төртэй биелүүлэн яваа хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол UBS телевиз.

Тэгвэл тус хамт олон өөрсдийн дараагийн монгол контентыг танилцууллаа. Бүжгийн төгс хэмнэл, мэдрэмж, уран тансаг хөдөлгөөнийг харуулах Үндэсний контент-“Perfect Dance” шоу нэвтрүүлгийг  “UBS” телевиз эхлүүлж буйгаа мэдээллээ.

Тус телевизийн ерөнхий редактор Ө.Гэрэлтцэцэг хэлэхдээ, “Монголын бүжгийн урлагт өөрсдийн гэсэн нэгэн том орон зайг бий болгох боломжийг манай телевиз олгож байна. Оролцогч олон улс үндэстний ёс заншлыг илтгэн харуулах ардын бүжиг, сонгодог, цэнгээнт, латин америк, хип хоп, locking, popping, B-boy болон K-Pop зэрэг чөлөөт бүжгийн төрлөөр өрсөлдөнө. Энэхүү тэмцээнд насны хязгаар заагаагүй тул бүх насныхан гоцлол, хос, гурвал болон хамтлагаараа оролцох боломжтой” гэв.
Уг нэвтрүүлэгт оролцогчид бүжгийн урлагийн бүх төрлөөр өрсөлдөж хүчээ сорин, өөрийгөө нээн бүжгийн урлагийг сурталчлах, гайхалтай ертөнцөөр аялах юм.
Оролцогчид нийт таван үеийн турш ялгаатай шалгуураар өрсөлдөх бөгөөд III шатанд тэнцсэн 12 оролцогч баг бүрт онооны шагнал буюу дунджаар 500 мянган төгрөгийг банкны картанд шилжүүлэн олгох юм. IV шатанд оролцож буй 12 оролцогч багийн эзэмшиж буй дансны дугаарыг олон нийтэд зарлах бөгөөд фэнүүдийнх нь дэмжлэгийг баг тус бүрийн дансанд төвлөрүүлэн олгоно. Энэ нь дараагийн шатанд тэнцэх эсэхэд 25  хүртэл хувиар нөлөөлөх юм. Эцсийн шатанд шалгарсан шоуны ялагч, багийг 10 сая төгрөгийн хадгаламж хүлээж буйг зохион байгуулагчдын зүгээс хэллээ.Нэвтрүүлгийн бүртгэл энэ сарын 30-ныг дуустал “UBS” телевизийн байранд өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд болно.

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here