Нүүр хуудас Соёл урлаг Бүсгүй хүний гоо сайхныг БААЧКА-аас илүү дуулсан хүн бий юу..

Бүсгүй хүний гоо сайхныг БААЧКА-аас илүү дуулсан хүн бий юу..

879
0
duuchin batchuluun
Монголын рок попын ferrari буюу дуучин Б.Батчулуун

Бүсгүй хүний гоо сайхныг БААЧКА-аас илүү дуулсан хүн бий юу…

Монголын рок попын ferrari хэмээн түүнийг тодотгох нь илүү хялбар болов уу. Мянга мянган шүтэн бишрэгчтэй “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулууны хийж буй уран бүтээл жилээс жилд улам л хит болсоор байгаа.

Түүний өвөөг Г.Жамъян гэдэг бөгөөд Төрийн их хуурч, морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч гэдгийг хүн бүр андахгүй. Харин аавыг нь Ж.Батсайхан гэдэг ба нэгэн үе байлдан дагуулж байсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагч гишүүн юм.

Харин урлагийн ертөнцөд үе дамжин зүтгэж буй энэ гэр бүлийн үргэлжлэл нь мэдээж бидний мэдэх “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун болж байна. Бачка Хөгжим бүжгийн коллежид сурдаг өөрийгөө их муу сурлагатай хүүхэд байсан гэдэг.

Тухайн үед мэргэжлийн багш нар нь рок хөгжимд төдийлөн дуртай бус байсан ба Бачкагийн хувийн хэрэг дээр авьяас муу, сонсгол дунд зэрэг, ер нь л олигтой тодорхойлолт байдаггүй гэнэ.

Duuchin baachka
Бачка Хөгжим бүжгийн коллежид сурдаг өөрийгөө их муу сурлагатай хүүхэд байсан гэдэг

Авьяастай үгүй нь хувийн хэргийн тодорхойлолтоор хэмжигддэггүй гэдэг нь хожмоо харагдахаар барах уу. Тэрээр олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нээлттэй бус. Учир нь түүний зарчим бол өөрийгөө рекламдахгүй байх.

Тэрээр “Надад сонин хэвлэлээр ярилцлага өгөөд байх шаардлага ч байхгүй. Машинаар ярьвал би Монголын рок попын Феррари биз дээ. Тэгэхээр Феррарид реклам шаардлагагүй байдаг юм. Би Монголын рок попын төвшинд хангалттай дээд хэмжээнд өөрийгөө боловсорсон гэж боддог. Тиймээс өөрийгөө Феррари гэж бардам хэлж байгаа юм. Аль болохоор л дэлхийн хөгжмийн стандарт руу би өөрийнхөө уран бүтээлийг чадвараараа ойртуулахыг хичээж байна. Сонгодгийн мангасуудын хажууд бол би ялаа, шумуул байхгүй юу” хэмээжээ.

Бүсгүй хүний гоо сайхныг магад Б.Батчулуунаас илүү гоёмсгоор магтан дуулсан дуучин лав ховор биз. Түүний дуунд уяран догдолдоггүй бүсгүй хүн гэж үгүй биз ээ.

Дашрамд Никитон хамтлаг өөрийн нэр бүхий “NICITON CLUB”-ыг нээгээд байгаа юм. Тун богино хугацаанд Урлаг соёлынхны хамгийн ихээр очих болсон газар болоод байгаа аж.

niciton club
“NICITON CLUB”

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here