Нүүр хуудас Соёл урлаг Б.Баттулга урт модны хоёр үзүүрт гал асаан,толгой дээгүүрээ эргүүлж циркийн үзүүлбэр үзүүлжээ.

Б.Баттулга урт модны хоёр үзүүрт гал асаан,толгой дээгүүрээ эргүүлж циркийн үзүүлбэр үзүүлжээ.

287
0

Авьяаслаг Америкчууд” шоу нэвтрүүлгийн энэ жилийн дугаарт “Авьяалсаг Монголчууд” шоуны оролцогч Б.Шижирбатаас гадна Б.Баттулга гэх дахин нэг монгол залуу оролцсон билээ. Түүнийг Баттогтохын Баттулга гэдэг бөгөөд  Авьаяслаг америкчууд” шоунд Монгол залуу оролцож, эр, бяраа гайхуулжээ. Тэрээр АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдардаг бөгөөд тус шоунд циркийн урлагийн хүчний үзүүлбэр үзүүлж, эхний шатандаа түвэггүй тэнцсэн байна. Харин түүний хувьд хоёрдугаарт шатанд үзүүлбэрээ илүү хүндрүүлж, сонирхолтой байдлаар хийснийг Шүүгч Хайди Клум, Ховард Мандел нарыг тайзнаа урьж, үзүүлбэртээ оруулсан товч бичлэг “Авьяаслаг америкчууд” шоуны албан ёсны “YouTube” хуудсанд тавигдсан байна. Тэр нь  урт модны хоёр үзүүрт гал асаан, түүнийгээ толгой дээгүүрээ эргүүлэх байдлаар циркийн үзүүлбэр үзүүлж, тайзан дээр шүүгчдийг модны хоёр үзүүрт суулган эргүүлсэн нь үзэгчдэд ихэд таалагдаж, шүүгчид түүнд өндөр үнэлгээ өгсөн боловч тэмцээнээ өндөрлүүлжээ. Энэ талаар Б.Баттулга “Aвъяаслаг Aмерикчууд” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож хоёр дугаар шатнаас нэвтрүүлгээ өндөрлүүлж байна. Миний хувьд энэ нэвтрүүлгээс маш их зүйлийг сурч туршлага хуримтлуулсан гайхалтай аялал байлаа. Цаашдын уран бүтээлдээ илүү хичээж ажиллах болно. Олон нийтийн сүлжээнд намайг дэмжиж урам зориг өгсөн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлье” хэмээжээ.  “Авьяаслаг Америкчууд” шоуны энэ жилийн тэмцээнд Монголоос дөрвөн хүн оролцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here