Нүүр хуудас Соёл урлаг Б.Шижирбатын график анимешн,бүжиг хослуулсан үзүүлбэрийг дэлхийн 100 гаруй сая хүн үзээд байна.

Б.Шижирбатын график анимешн,бүжиг хослуулсан үзүүлбэрийг дэлхийн 100 гаруй сая хүн үзээд байна.

200
0

Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн  шилдэг оролцогчдын нэг график анимешн, бүжгийн урлагийг хослуулагч Б.Шижирбат АНУ-ыг зорьж эх орноо төлөөлөн  “Авьяаслаг Америкчууд” 2017 нэвтрүүлэгт оролцож байна.  Шоу нэвтрүүлгийн энэ улирлын шүүгчээр дэлхийн алдартнууд болох Хауи Мандел, Мел Би, Хайди Клум, Саймон Коуэлл нар шүүж байгаа юм. Финалын тоглолт ирэх сарын 15-нд  Dolby театрт болох гэнэ.  Б.Шижирбатын хувьд график анимешн, бүжиг хоёрыг хослуулснаараа онцлог басхүү өвөрмөц түүний хоёр дахь үзүүлбэрийг  дэлхийн 100 гаруй сая хүн үзээд байна. Түүгээр ч үл барам дэлхийн алдарт “Mashable” сайт онцолсон нь Б.Шижирбат яах аргагүй дэлхийд танигдсаных нь илрэл юм. Тэгвэл энэ удаа Америкчуудыг байлдан дагуулахаар зэхэж байна.

Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа ” Аймар юм битгий хүлээгээрэй” гэж бичсэн байна. Б.Шижирбат “Авьяаслаг монголчууд-2016” шоунд оролцсоноор өөрийгөө жинхэнэ утгаараа нээж, илрүүлж, дайчилж чадсан гэж бодож байгаа гэж ярилцлага өгч байсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here