Нүүр хуудас Соёл урлаг Герман-Өвөр Монголын соёлын жилийн хүрээнд“Үзэсгэлэнт сайхан миний нутаг”үзэсгэлэн Берлинд нээгдлээ.

Герман-Өвөр Монголын соёлын жилийн хүрээнд“Үзэсгэлэнт сайхан миний нутаг”үзэсгэлэн Берлинд нээгдлээ.

157
0

Берлин дэх Хятадын соёлын төвөөс зохион байгуулсан “Үзэсгэлэнт сайхан миний нутаг- Өвөр Монголын Хорчин бар зургийн үзэсгэлэн” Берлинд  нээлтээ хийлээ. 2017 оны  4-р сард эхлүүлсэн “Үзэсгэлэнт сайхан миний нутаг-Герман-Өвөр Монголын соёлын жил” арга хэмжээ бол хоёр орны хооронд иргэдийг ойртуулах ухагдахууны үндсэн дээр зохиож байгаа арга хэмжээний нэг болох “Үзэсгэлэнт сайхан миний нутаг” үзэсгэлэн нээлтээ хийжээ. Үзэсгэлэнд  9 ширхэг хүүхдийн бар зураг оролцуулсан нийт 55 бар зураг үзэгч олонд дэлгэн үзүүлсэн байна. Берлин дэх Хятадын соёлын төвийн дарга Чэн Жян Ян  нээлтийн  ёслолд оролцож үг хэллээ.

Хятад, Герман улс төрийн эдийн засаг соёл зэрэг салбарт солилцоо хамтын ажиллагаагаа өдөр ирэх тусам нягт болгож байна. Хорчин бар зургийн бүтээл монгол үндэстний ард олны амьдрал үйлдвэрлэлээр сэдэвлэсэн байж, тал нутгийн соёлыг харуулсан байдаг. Энэ нь Германы ард олонд өвөрмөц соёлыг таниулах болно гэж хэллээ.

Өвөр Монголын Түнляо хотын Соёл, хэвлэл мэдээлэл, радио телевизийн газрын орлогч дарга Чи Гэнжү:

Хорчин бар зураг 20-р зууны 50-иад оноос үүсэлтэй бөгөөд монгол үндэстний өвөрмөц гоё сайхны үзлийг бар зургийн өнгө аяст нийцүүлсэн байдаг гэж хэлсэн байна. Энэ үзэсгэлэн Өвөр Монголыг танилцуулж, Хятад, Герман хоёр орны соёлын салбарын солилцоо, хамтын ажиллагаа, мөн  хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал холбогдол үзүүлнэ гэсэн юм.  Нээлтийн арга хэмжээний дараа Хятад, Германы 50 гаруй хүндэт зочид энэ үзэсгэлэнтэй танилцсан байна. Энэхүү үзэсгэлэн 8-р сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here