Нүүр хуудас Соёл урлаг ГОЁЛ-2019: Өнөөдөр шинэхэн ТОП МОДЕЛЬ тодорно

ГОЁЛ-2019: Өнөөдөр шинэхэн ТОП МОДЕЛЬ тодорно

391
0
goyol-2019
Өнөөдөр шинэхэн ТОП МОДЕЛЬ тодорно

Загварын салбарт уламжлал болон зохион байгуулагдсаар ирсэн тэдний хүсэн хүлээдэг томоохон наадам бол “Гоёл”. Шилдгийн шилдэг дизайнер, загварын товчоо, хамгийн гол нь шинээр ТОП МОДЕЛЬ тодордог уламжлалтай.

“Гоёл” наадам нь энэ жил 31 дэх жилтэйгээ золгож байна. Энэ наадам нь ирэх жилийн загварын чиг хандлагыг тодорхойлохоос гадна загвар өмсөгчдийн чансааг илтгэдэг “Топ модель” шалгаруулдгаараа онцлог.

Өнгөрсөн жил Т.Халиун энэ эрхэм шагналын эзэн болж байв. Наадмын “Загварын долоо хоног” энэ сарын 26, 27, 28-нд “Blue sky” цамхагт амжилттай үргэлжилсэн. Энэ жилийн наадамд 80 гаруй загвар өмсөгч оролцож, дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг амилуулах юм. Мөн топ модель О.Уянга, Э.Сэлэнгэ, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, Г.Уранцэцэг, Ч.Ундрах нар тайзнаа алхах аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here