Нүүр хуудас Соёл урлаг Дизайнер Д.Отгонжаргал: Хийсэн загваруудаа хараад юу хийхээ илүү сайн ойлгодог

Дизайнер Д.Отгонжаргал: Хийсэн загваруудаа хараад юу хийхээ илүү сайн ойлгодог

583
0
Дизайнер Д.Отгонжаргал: Хийсэн загваруудаа хараад юу хийхээ илүү сайн ойлгодог
Дизайнер Д.Отгонжаргал: Хийсэн загваруудаа хараад юу хийхээ илүү сайн ойлгодог
Эмэгтэй хүн бүрт нууцхан хүсэл мөрөөдөл байдаг шүү дээ. Үлгэрийн гэмээр чамин тансаг, гоёлын даашинзыг өмсөхийг хүсдэггүй эмэгтэй хүн гэж үгүй байх. Монгол хүний ур ухаанаар бүрдсэн гайхалтай даашинзнууд, өөртөө итгэлтэй ихэмсэг гоо бүсгүйчүүдийн төрх донжийг хараад аргагүй сэтгэл хөдөлнөм.
Чамин тансаг, гоё сайхны дээд, мөрөөдлийн гэмээр тансаг даашинзуудыг нь урлагч загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалыг Гоёлын даашинзны Хатанхаан хэмээн өргөмжлөхөд үгүйсгэх хүн үгүй биз.

Хийсэн загваруудаа хараад юу хийхээ илүү сайн ойлгодог

Disegner Otgonjargal
Дизайнер Д.Отгонжаргалын загвар

Авьяаслаг Дизайнер маань загварын ертөнцөд өөрийн ур ухаан, шинэлэг санаа шийдлийг шингээсэн гоёлын даашинзыг урлан бас нэгэн өндөр босгыг тогтоогоод байгаа билээ.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа

Өглөөний мэндийг хүргэе. Хийсэн загваруудаа хараад юу хийхээ илүү сайн ойлгодог. Удахгүй та бүхэндээ шинэхэн капсулаа танилцуулах ажилдаа орсон байна. Маш гоё санал байгаа шүү, шинэлэг бас хамгийн хэрэгцээтэй асуудал болсон зүйлд цаг заваа гаргаад ч эрээд олддоггүй тэр асуудлыг ажил болгох юм

хэмээн нийтэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here