Нүүр хуудас Соёл урлаг ДУУРИЙН ЗАЛУУ ДУУЛААЧДЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 6 САРЫН 11-18-НД БРИТАНИД БОЛНО.

ДУУРИЙН ЗАЛУУ ДУУЛААЧДЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 6 САРЫН 11-18-НД БРИТАНИД БОЛНО.

469
0

 

BATJARGAL

Британийн Кардифф хотод уламжлал болсон, тус хотын захиргаа BBC телевизтэй хамтран зохион байгуулдаг олон улсын уралдаан болж 20 дуучин тунаж үлдсэн билээ.  Тунаж үлдсэн  20 дуучны хоёр нь монгол юм байна  Нэг нь ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинский театрын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар, нөгөө нь УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Баярсайхан юм .Энэ тэмцээний  төгсгөлийн шатны шалгаруулалт  шилдэг дуучны  дундах  өрсөлдөөн Кардиффт хотод  ирэх зургадугаар сарын 11-18-нд болох юм байна.

Дуучид энэ өдрүүдэд дүрэм журмын дагуу дуулах бөгөөд тэргүүн байрт шалгарах нэг л дуучинд “BBC Cardiff singer” өргөмжлөл, нэр хүнд очно. Мөн үзэгчдийн нэрэмжит шагнал нэг дуучинд олгодог бөгөөд манай улсын ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин өмнө нь энэхүү алдар хүндийн эзэн болж байсан билээ.

“BBC Cardiff singer 2017” уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс оролцож эхний хоёр шатанд өрсөлдсөн дуучин  олон байжээ. Тэдэн дундаас дөрөө харшуулан торойж гарч ирж төгсгөлийн шатанд үлдсэн хоёр монгол дуучиндаа амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here