Хоббигоо ажил хэрэг болгожээ
Монголын рок, поп урлагийн ертөнцөд тасралтгүй 20 жил хөдөлмөрлөж өөрсдийн арилшгүй том орон зайг бий болгосон охидын хамтлаг бол яах аргагүй “Sweetymotion” юм.
Хамтлагийн дуучин СТА Г.Сүндэрмаа 14-хөн насандаа урлагт хөл тавьсан авьяаслаг охин эрүүл амьдралыг эрхэмлэж, урлаг, дасгал хоёрыг төдийгөөс өдий хүртэл төгс хослуулсаар иржээ.
Хоббигоо ажил хэрэг болгож, олон мянган ээжүүд, охид бүсгүйчүүдийг гоолиг сайхан байлгахын төлөө олон ажлыг хийж яваа уран бүтээлч, цоглог бүсгүй “Жингэнэх шинэ жил” хэмээх шинэхэн уран бүтээлээ гаргаад байна.
Шинэ жилийн баяр айсуй энэ цагт түүний шинэ уран бүтээлийг танд хүргэж байна.
Хөдөлмөрөөр хоолойны хүч чадал, биеийн гоо үзэсгэлэнг бүтээж, бий болгож болдог гэдгийг бидэндээ харуулж, үлгэрлэдэг хайрт найз Сүндэрмаа Гэндэн-ийн шинэ жилийн мэндчилгээг та бүхэндээ хүргэж байна.Шинэ жилийн баярын мэнд хүргэе!Sundermaa Genden
Posted by Ганболор on Freitag, 15. Dezember 2017