Нүүр хуудас Соёл урлаг Дуучин Д.Болд “мөрөөдлийн гүүр” боллоо

Дуучин Д.Болд “мөрөөдлийн гүүр” боллоо

521
0
Болд
Дуучин Д.Болд "мөрөөдлийн гүүр" боллоо
Хүн бүхний хүсэл мөрөөдөл хязгааргүй байдаг. Гагцхүү тэрхүү хүсэл мөрөөдлийн өчүүхэн хэсгийг ч атугай биелүүлэхийн төлөө UBS телевизээр та бүхэнтэй учран золгодог  “Мөрөөдлийн гүүр” хэмээх  нэвтрүүлгийг уншигч та бүхэн сайн мэдэх буй. Тэгвэл энэхүү нэвтрүүлгийн шинэхэн дугаарт Дуучин Д.Болд оролцжээ.

Тэрээр B продакшны 5-н жилийн ойдоо зориулж нэгэн гэр бүлийг баярлуулсан байна. Тус нэвтрүүлгийн шинэхэн дугаарт 6 хүүхэдтэй /гурван хүү, гурван охин/ залуу гэр бүл оролцсон юм. Байгаа зүйлдээ хангалуун сайхан амьдардаг, аав ээжийгээ хэнээс ч илүү хүндэлдэг тэдний хэрсүү зургаан хүүхдийн авахыг хүсэж байсан зүйлсийг дуучин Б.Болд тэдэнд бэлэглэсэн байна. Мөн тэдний гэр бүлд гэр ахуйн иж бүрэн цахилгаан хэрэгслийг бэлэглэлээ.

Түүнчлэн хийж бүтээхийн оргилуун их хүсэл мөрөөдөлтэй залуу гэр бүлд UBS телевизийн уран бүтээлчид өөрсдийн зүгээс нэг сая төгрөгийн туслалцаа үзүүлсэн юм. Сайн сайхан зүйлс рүү тэмүүлж байдаг тэрээр үргэлж сайн үйлсэд нэгдэж, хэн нэгнийг баярлуулахыг хүсдэг хэмээн нэвтрүүлгийн эхэнд хэлсэн. Тиймдээ ч тус гэр бүлийг баярлуулахдаа өөрөө ч дэндүү жаргалтай харагдана лээ. Зохиолын дууны ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн дуучин Б.Болдын үүсгэн байгуулсан B продакшн өдгөө 5-н жилийн нүүр үзэж, баяраа 10-р сарын 12-ны өдөр фэнүүдтэйгээ баяраа хуваалцах гэнэ. 

Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа ” Ой болох гээд догдлоод л байна шүү. Охин бид хоёр мэндчилж байна” хэмээн дараах зургийн хамт нийтэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here