Нүүр хуудас Соёл урлаг Дуучин К.Номинжин АНУ-аас мэндчиллээ…

Дуучин К.Номинжин АНУ-аас мэндчиллээ…

326
0
Singer woman Nominjin
ФОТО: Дуучин К.Номинжин АНУ-аас мэндчиллээ
Дуучин К.Номинжин АНУ-аас мэндчиллээ…
Дуучин К.Номинжин дуулахын сацуу…
Унаган англи хэлтэй, зураг зурах авьяастай, цагаан хоолтон, бясалгагч гэх тодотголуудтай дуучин К.Номинжин уран бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөрч чанараараа бусдаас ялгардаг нэгэн. Энэ удаад дуучны талаар түр хойш тавья.
Энэтхэгт байхдаа бодийн сахил Дээрхийн гэгээн Далай лам багшаас хүртэж, 7-8 настайгаасаа эхлэн өдөр бүр наад зах нь 30 минут эрхи тоолж, маани уншиж, нинжин сэтгэлийг өөртөө үүсгэж, архи дарс уух нь байтугай аалз, хорхой ч алахыг хатуу цээрлэдэг дуучин маань хоёрхон настай байхдаа эх хэлээрээ чөлөөтэй ярихаас гадна орос хэлийг чамгүй сайн эзэмшсэн тухайгаа дэлгэж байсан.

“Би хүссэн бүхнээ хийдэг болохоор эрх дураараа. Харин эрх чөлөөг дагаад асар өндөр хариуцлага ирдэг” хэмээн өөрийгөө тодорхойлдог.

АНУ-ыг зорьж хэсэг хугацаанд нам гүм байсан уран бүтээлч маань өөрийн цахим хуудасныхаа найзуудтай АНУ-ын Лос анжелос хотоос мэндчилжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here