Нүүр хуудас Соёл урлаг Дуучин К.Номинжин: Бясалгал залуу насыг хадгалдаг юм

Дуучин К.Номинжин: Бясалгал залуу насыг хадгалдаг юм

2755
0
Дуучин К.Номинжин: Бясалгал залуу насыг хадгалдаг
Авьяаслаг Дуучин К.Номинжин Бясалгал залуу насыг хадгалдаг хэмээн хэлжээ. Урлаг хэмээх айлд бага наснаасаа хөл тавьж түүний хажуугаар ногоон хоолыг олон нийтэд сурталчилсаар багагүй хугацааг үдэж, басхүү иог, бясалгалыг амьдралынхаа салшгүй нэгэн хэмнэл болгосон дуучин юм.
Долоон настай бяцхан Охин К.Номинжин

Жаахан охин байхын бясалгалын гүнд нэвтэрч, ногоон хоолыг хэрхэн зөв зохистой идэх талаар гүн гүнзгий мэдээлэлтэй болсон гэнэ. Өөрийн сурсан мэдсэн зүйлсийн сайн сайхан чанар, сэтгэлийн амар амгаланг мэдэрсэн тэрээр бусдад энэ талаараа үлгэрлэхийг хичээдэг нэгэн.

 

 

Бясалгал залуу насыг хадгалдаг…

Сэтгэлийн амар амгаланг олсон хүн барагтаа л аливаад унтууцаж, уурлаж бухимддаггүй.

Сэтгэлийн амар амгаланг олсон хүн барагтаа л аливаад унтууцаж, уурлаж бухимддаггүй. Үргэлж сайхан зүйл бодож, сайхан энергитэй байдаг хүний хөгшрөлт удаан явагддаг ч гэдэг. Тэгвэл үүний нэгэн баталгааг К.Номинжингоос харж болохоор. 10 гаруй жилийн дараа түүнтэй уулзсан хүмүүс ямар ч өөрчлөгдсөн зүйл алга хэмээн хэлдэг байна.

Ногоон хоол идэж, иог, бясалгалаар байнга хичээллэдэг болохоор үргэлж хөнгөн шингэн байдаг аж. Тэрээр холимог арьстай. Энэ төрлийн арьс маш их арчилгаа шаарддаг ч К.Номинжингийн хувьд арьсны ямар нэгэн асуудал барагтаа л гардаггүй. Оройдоо гүн цэвэрлэгээгээ хийчихээд энгийн өдрүүддээ арьсаа амраан, будаг шунх хэрэглэхгүй байхыг эрхэмлэдэг байна. Урлагийн хүн учраас олон нийтийн арга хэмжээнүүдэд орохдоо л будаг хэрэглэдэг тухайгаа дэлгэв.

Бясалгалыг амьдралынхаа салшгүй нэгэн хэмнэл болгосон дуучин юм

Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн төрмөл гоо сайхантай байдаг. Үүнийгээ хэрхэн арчилж, тордохын сацуу хамгийн чухал нь амьдралын зөв хэв маягыг хэрхэн баримталж байнаэ гэдгээс их зүйл хамаардаг юмсанж. Ямартаа ч уран бүтээлчийн Ногоон хооллолт, бясалгал хэмээх зүйлийн эерэг үр дүн, эрүүл хэмнэлийг та бүхэнд танилцууллаа.

 

БҮСГҮЙ ТАНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here