Нүүр хуудас Соёл урлаг Дуучин Насаагийн “НУУЦ” хурим

Дуучин Насаагийн “НУУЦ” хурим

440
0
duuchin-Nasaa-01
Дуучин Насаагийн "НУУЦ" хурим

МУГЖ Б.Сарантуяагийн шавь хэмээн олонд танигдаж байсан цаг саяхан ч уран бүтээлийнхээ замналаар олон нийтээс ОНЦ үнэлгээ авсан байдаг. Тэгвэл энэ хаврын анхны бүтээл шинэ дуугаа гаргажээ.

Амьдралын үнэ цэнэ болох хайрын тухай өгүүлэх энэ дуунд нэгнээ үүрд хайрлаж, үүрд жаргахыг сануулсныг та анзаарсан байх. Хүний амьдралын мартагдашгүй мөчийг гайхалтай мөнхөлдөг “Титэм” хуримын салоныхон хамтран ажиллаж Насаагийн “Үүрд хайрлах”-ын үнэ цэнийг бас мэдрүүлжээ.

Насаагийн энэ удаагийн клипэнд “Мотив”-ийн Ганбаа, дуучин С.Гантогоо нараас гадна энэ жил бүсгүйчүүдийн хайрыг татсан “Гоёл” наадмын топ модель О. Хэрлэнбаяр “хайрын эзэн”-ний дүрийг бүтээжээ.

Би уран бүтээлдээ анхаарч бас охиноо өсгөж байгаа. Амьдралын баяр баясал болдог хүн бүхэнд хайртай бүхнээ үүрд хайрлаарай. Хэн нэгэн таны хайраар дутахгүй байгаасай гэж хүсч энэ дуугаа дуулсан” гэжээ.

Дашрамд дуулгахад Насаагийн өмссөн даашинз “Титэм” хуримын салоны хамгийн үнэтэй, гоёмсог нь бөгөөд хуримын даашинзны загвараараа тэргүүлдэг Вера Ваны шинэ улирлын коллекцийн шилдэг загваруудын нэг аж. Энэ тухайгаа тэрээр “НУУЦ ХУРИМ” хэмээн цахим хуудаснаа жиргэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here