Нүүр хуудас Соёл урлаг Дэлхийн гоо сайхны ОЛИМП-д эх орноо төлөөлөх Э.Энхриймаа

Дэлхийн гоо сайхны ОЛИМП-д эх орноо төлөөлөх Э.Энхриймаа

504
0
enhriimaa_miss_2018
“Miss World 2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүй Э.Энхриймаа

“Miss World 2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйн шалгаруулалт өчигдөр/09.16/ боллоо. Дэлхийн мисст оролцох гоо бүсгүйгээр 20 настай Э.Энхриймаа тодорчээ.

Тэрбээр Санхүү, эдийн засгийн дээд сургуульд олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг, унаган англи, орос хэлтэй аж. Мөн “Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар шалгарч байжээ.

Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 68 дахь удаагаа тодруулах гэж буй “Miss World 2018” тэмцээний финалын шатны шалгаруулалт 12 дугаар сарын 8-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдана.

Монгол Улсын хувьд 2005 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэснийхээ ялагчийг оролцуулж, эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн юм.

Delhiin_miss
“Дэлхийн мисс” наадамд эх орноо төлөөлөн амжилтыг алтан буухиаг авчирсан оролцогчид

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here