Нүүр хуудас Соёл урлаг Дэлхийн загварын тэмцээнд Монголын бяцхан охид авьяасаа сорьж байна

Дэлхийн загварын тэмцээнд Монголын бяцхан охид авьяасаа сорьж байна

367
0
авъяаслаг охидууд
Дэлхийн загварын тэмцээнд Монголын бяцхан охид авьяасаа сорьж байна.
Энэ сарын 17-23-ны өдрүүдэд Гүрж улсын нийслэл Батуми хотод зохион байгуулагдаж буй дэлхийн загварын олимп “Top Teen Model of the Planet- 2017″, мөн “Top Child Model of the Planet -2017” буюу дэлхийн хүүхдийн загварын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Монголын гэрэлт ирээдүй болсон үзэсгэлэнт бяцхан охид дэлхийн загварын олимпод авьяасаа сорьж оролцож байгаа юм.

Монгол Улсын багийн бүрэлдэхүүнийг “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын тэргүүн, хатагтай Энэбишийн Оюунтунгалаг, “Мисс Монголиа” аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Гантогоо нар ахалж яваа юм. Тэд дэлхийн бяцхан миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох хамтын ажиллагааны гэрээ байгуулж, албан ёсоор оролцож байна.

Энэ удаагийн тэмцээнд “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Наранболдын Эмүжин, “Seoul LBMA STAR AGENCY TOP 7” Сугармаагийн Түмэнжаргал, “Бяцхан мисс-2016” Улсын уралдаант тэмцээний “Шилдэг оролцогч”, “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Анхбаярын Маралгуа, Дорноговь аймгийн “Оны шилдэг хүүхэд”, “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Гансүхийн Уянгадарь, Эрдэнэт хотын “ТОП” загварын “ТОП” загвар модел, загвар өмсөгч  Эринаагийн Охиноо Монголынхоо хацар, үзэсгэлэнт бяцхан охидын төлөөлөл болж, дэлхийн тайзнаа авьяас чадвараа сорьж байна. Монголын авьяаслаг хүүхдүүд, бяцхан моделиуд олон улсын тэмцээнүүд эхнээсээ эхэлж, манайхан амжилттай оролцож буй баярт мэдээ ирсээр байна. Тухайлбал, Гүрж улсын Батуми хотноо зохион байгуулагдаж буй TOP TEEN/CHILD MODEL OF THE PLANET олон улсын шилдэг моделийн тэмцээнд оролцож буй Монголын бяцхан моделууд Батуми хотын их дэлгүүрт зохион байгуулагдсан ҮНДЭСНИЙ ХУВЦАСНЫ ЗАГВАРЫН ШОУНД тун амжилттай оролцон, Монгол өв соёл, уламжлал ёс заншлаараа гайхуулан, ур чадвар авьяас билгээрээ бусад орны оролцогчдоос онцгойрч чаджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here