Нүүр хуудас Соёл урлаг Жан Клод ВанДам болон Дольф Лундгрен нар дахин хамтарч дүр бүтээнэ

Жан Клод ВанДам болон Дольф Лундгрен нар дахин хамтарч дүр бүтээнэ

262
0

1980 болон 1990-ээд оныг тулаант адал явдалт киноны алтан үе гэж нэрлэдэг. Тухайн үеийн тулаант киноны хамгийн нэр алдартай жүжигчдийн тоонд зүй ёсоор бичигдэх эрхмүүд бол Жан Клод ВанДам болон Дольф Лундгрен нар билээ.

Тэд 1992 онд “Төгс цэрэг” киноны эхний анги болон Expendables 2 кинонд хамтран ажиллаж багагүй амжилтыг олж байсан түүхтэй.

Тэгвэл алдарт жүжигчид Black Water хэмээх нэгэн шинэ кинонд дахин хамтран тоглохоор болжээ. Чад Лоу-гийн зохиолоос сэдэвлэн Dawn’s Light Media кино компани бүтээхээр болжээ.

Кинонд Жан Клод ВанДам Тагнуулын төв газрын даалгавраар ажиллагаанд явж байгаа тэдний урхинд орсон тэнгисийн явган цэргийн дүрийг бүтээх бөгөөд Дольф Лундгрений дүрийн талаарх мэдээлэл хараахан ил болоогүй байгаа юм байна.

Гэхдээ киног бүтээгчдийн зүгээс мэдэгдсэнээр ВанДам, Лундгрен нарын анхны нэг талын дүрд тоглох кино болно гэжээ.

Киног хэн найруулах талаар мөн одоогоор мэдээллээгүй байгаа бөгөөд Ричард Свицер, Тайлер Конни нар продюсерийн үүргийг гүйцэтгэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here