Нүүр хуудас Соёл урлаг Женевийн кино наадмаас Монголын уран бүтээлчид ХОШОЙ шагнал хүртлээ

Женевийн кино наадмаас Монголын уран бүтээлчид ХОШОЙ шагнал хүртлээ

9
0
altan-sudal-kino
Женевийн кино наадмаас Монголын уран бүтээлчид ХОШОЙ шагнал хүртлээ

Женев хотноо хүний эрхийн кино наадам буюу “FIFDH”-ээс Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал, Өсвөрийн шүүгчдийн шагналыг “Алтан судал” УСК хүртээд байна.  Энэ нь уг кино наадмын түүхэнд нэг кинонд 2 шагнал олгогдсон анхны тохиолдол боллоо.

Германы “Basis Berlin” кино компанийн бүтээл “Алтан судал” кинонд ерөнхий найруулагчаар найруулагч Д.Бямбасүрэн, туслах найруулагчаар Д.Батцэцэг ажиллаж, жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй нар гол дүрд тоглосон.

~Женевийн кино наадмаас “Алтан судал” кино хошой шагнал хүртлээ~

Кинонд хөдөө нутгийн 11 настай Амараа гэх хүү гарна. Тэр аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, гадаадын уул уурхайн компаниас уугуул нутаг, газар шороогоо аврах бөгөөд “Дэлхий дээрх хамгийн сүүлчийн алтны судал тасрах үед, хорвоо ертөнц тэр чигтээ хумхын тоос болон замхарна” гэдэг үг киноны гол өгүүлэмж юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here